НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


  1. Зорилго: Оюутнуудынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавина.
  2. Бүтэц бүрэлдэхүүн: Тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг гэсэн удирдлагатай. Спортын, урлагын, хяналтын болон ажлын алба гэсэн 4 албадаас бүрддэг. 2017-2018 оны хичээлийн жилд 22 оюутны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулсан.
  3. Зохион байгуулдаг үйл ажиллагаа: Танилцах аялал, урлагын наадам, спортын наадам, шинэ жил, сайн үйлсийн аян,  оюутны автобусанд хөнгөлттэй зорчдог  Umoney автобусны картын захиалга гэх мэт уламжлалт үйл ажиллагаануудыг зохион байгуулддаг. НХУС-ийн бусад салбар сургуулиудын онцлог болсон “Илтгэл, мэтгэлцээн”, “Уянгын тойром” яруу найргын тэмцээн, “Гадаад хэл суртачлах өдрүүд” гэх мэт тухайн мэргэжлийн онцлогоос шалтгаалсан тэмцээн уралдаан зохион байгуулж, хамтарч оролцдог. Мөн НХУС-ийн оюутны зөвлөлөөс санаачлан МУБИС хэмжээнд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулдаг бөгөөд оюутнуудыг уриалсан цуврал лекцийг хүргэдэг нийтэч хамт олон юм.
  4. НХУС-ийн Оюутны зөвлөлд орох журам:

 1. Өргөдөл бичиж НХУС-ийн ОЗ-д өгнө.

 2. Шалгарсан оюутнууд ярилцлаганд орно.

Та бүхнийг НХУС-ийн Оюутны зөвлөлд  урьж байна

Хүндэтгэсэн: МУБИС-н НХУС ОЗ-ийн тэргүүн Б.Дорждэрэм