Санамж бичигт гарын үсэг зурлаа


Монголын охид, эмэгтэй скаутын холбоотой хамтарч ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт БоСС, МБУС, НХУС, АШУҮИС-ийн НЭМС гарын үсэг зурлаа. Талуудыг төлөөлж МОЭСХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Боловсрол судлалын сургуулийн захирал доктор, дэд проф. Г.Цогзолмаа, Математик, Байгалийн ухааны сургуулийн захирал доктор, дэд проф.О.Алтангоо, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн АГХЗАЗ-н тэнхмийн эрхлэгч Б.Болормаа, АШУҮИС-ийн Нийгэм, Эрүүл мэндийн сургуулийн захирал доктор, дэд проф.О:Чимэдсүрэн нар гарын үзэг зурж, хамтарч ажиллах төлөвлөгөөтэйгөө танилцав. Тус холбоо нь охид эмэгтэйчүүдийг биеэ даасан, бусдад анхаарал халамжтай, хариуцлагатай, зорилго тэмүүлэлтэй болгоход тусалж, дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа явуулж иржээ. Тус арга хэмжээнд МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф.Т.Цэндсүрэн, МОЭКХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэчимэг, тус холбооны сургалтын дарга А.Цэвэлмаа нар болон харъяа сургууль, тэнхмийн багш нарын төлөөлөл байлцав. Ингээд ирээдүйн охид, эмэгтэйчүүд, эхчүүдийн сайн сайхны төлөө хийж бүтээхээр зорьж байгаа үйлс нь бүтэмжтэй өөдөө байхын ерөөлийг дэвшүүлж, амжилт хүсье.

Т.Дуламрагчаа